|
Колорадо Мужийн Монголчуудын Холбоо (КММХ) нь Монгол Улсаас Дэнвэрт суугаа Өргөмжит Консул Ноён Жим Вагенландерийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд 2004 онд зохион байгуулалт нь одооныхоо хэлбэрийг олж Колорадо Мужийн Монголчуудын Холбоо гэдэг нэрийг авсан юм. КММХ нь Колорадо мужид ашгийн бус байгууллагаар албан ёсны бүртгэлтэй. Холбооны оршин тогтнох зорилго бол Колорадо мужид оршин суугаа Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, амьдралаа өрнүүлэн хөгжүүлэх тал дээр нэгдсэн зохион байгуулалттай ажиллахад оршино. |